Хил хамгаалах, онцгой байдлын салбарын хамтын ажиллагаа

2022-12-28

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА

Монгол Улсын 8 аймгийн 39 сумын нутаг дэвсгэрээр БНХАУ-ын ӨМӨЗО, ШУӨЗО, Гансу мужийн 26 хот, хошуу, суурин газартай 4709 км 658 м газраар хиллэдгийн 4488,6 км нь хуурай газрын,  221 км 058 м нь усан хил бөгөөд олон улсын байнгын ажиллагаатай 5, хоёр талын байнгын ажиллагаатай 6, улирлын чанартай 2 боомт ажиллаж байна.

Хятад улс хуурай газраар 14 улстай 22000 км үргэлжлэх хилийн шугамтай бөгөөд тэдгээрийн хамгийн урт нь Монгол, Хятадын хил юм. “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-г 1962 онд байгуулж, 1962-1964 онд газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1982-1984 онд анх удаа хамтран шалгаж, хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2005 онд явуулсан. Монгол, Хятадын хилийн гэрээг 1975 онд НҮБ-д бүртгүүлснээр хоёр улсын хил эрх зүйн хувьд олон улсын хэмжээнд баталгаажсан төдийгүй улсын хилээ баталгаажуулсан Ази тивийн анхны улс юм. Хоёр улс нутаг дэвсгэр, хилийн асуудлаар маргаангүй байгаа нь талуудын харилцааны давуу тал бөгөөд бүрэн итгэлцэх үндэс болдог.

Монгол, Хятадын харилцаа үндсэндээ зогссон хүйтэн дайны сүүдэрт жилүүдэд хилийн төлөөлөгчдийн харилцаа тасралтгүй өрнөсөн бөгөөд хоёр улсын Хил хамгаалах байгууллагуудын удирдлагын түвшинд 1992 онд харилцаа тогтоон, хилчдийн онцлог бүхий олон улсын хамтын ажиллагааны замаар тогтвортой замнаж байна.

Монгол Улсын хил хамгаалалт, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, боомтын аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн харьяа байгууллагууд, Хятадын ардын чөлөөлөх армийн  Байлдааны ажиллагааны тойргууд, Улсын цагаачлалын удирдах газар, тэдгээрийн ӨМӨЗО, ШУӨЗО, Ганьсү муж дахь салбар нэгжүүдтэй “Гурван түвшний хамтын ажиллагааны механизм”-ын харилцааг хөгжүүлж, түүний агуулга, хэлбэр улам баяжиж байна.

Улсын хил дамнасан хууль бус үйлдлээс сэргийлэх, хамтран тэмцэх, хилийн дэглэмийг хүндэтгэн сахиулах Монгол, Хятадын хилчдийн хамтын ажиллагаанд улсын хилийг хамтран хамгаалах зарчмыг баримталдаг. Сүүлийн жилүүдэд хил зөрчигч, сэжигтэн этгээд, хар тамхи, мансууруулах бодис зэрэг хориглосон эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хилийн хэсэгт хамтарсан тусгай ажиллагаа, дадлага сургууль зохион байгуулж, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэн, албаны туршлага солилцоог нэмэгдүүлж байна. ХАЧА-иас монголын талд 2004 оноос цэргийн буцалтгүй тусламж олгосон бөгөөд монголын хилчид хууль сахиулах болон цэргийн төрөл мэргэжлээр БНХАУ-д урт болон богино хугацааны сургалтын хөтөлбөрт хамрагдаж байна.

ЭРХ ЗҮЙН ГОЛЛОХ БАРИМТ БИЧГҮҮД

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд:

  • Иргэд харилцан зорчих журмын тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” /1989 он/
  • “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” /2004, 2020 он/
  • “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ” /2010 он/

Монгол Улс, БНХАУ-ын Хил хамгаалах байгууллагуудын хооронд:

  • Монгол Улсын ХЦУГ, БНХАУ-ын НАХЯ-ны Хил хамгаалалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн харилцан ажиллах журмын тухай санамж бичиг” /1997.11.24/

  • Монгол Улсын ХЦУГ, БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хооронд Хил хамгаалалтын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр” /1999.11.09/

  • Монгол Улсын ХХЕГ, БНХАУ-ын НАХЯ-ны ХЦУГ-ын хооронд Хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хил дамнасан хууль бус үйлдлийг таслан зогсоох ажиллагааг эрчимжүүлэх тухай санамж бичиг” /2010.08.27/

  • “Монгол Улсын ХХЕГ, БНХАУ-ын НАХЯ-ны Хилийн цэргийг удирдах газар хоорондын хилийн дэглэм сахиулах хамтын ажиллагааны санамж бичиг” /2017 он/

  •  “Улсын хил хамгаалалтын талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын ХХЕГ, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээр” /2019.09.07/

  • Монгол Улсын ХХЕГ, БНХАУ-ын Улсын Цагаачлалын удирдах газар хоорондын Хилийн боомтын хууль сахиулах хамтын ажиллагааны санамж бичиг” /2021.12.14/.