Нас барсны бүртгэл

2024-09-27


ЭСЯ-ны Консулын хэлтэс дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн бүртгэнэ:

  1. Нас барсан тухай эмнэлгийн магадалгаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт,
  2. Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
  3. Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт,

Иргэний бүртгэлийн тухай (хуулийн хэсгээс)… 6.6.Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар нь тогтоосон журмын дагуу иргэний бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, холбогдох тайлан, мэдээг гаргаж зохих журмын дагуу Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлнэ. 

Нас барсны гэрчилгээний хураамж 75 юань. Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.