Цахим нотариат, итгэмжлэл
2024-09-27
Цахим нотариатын системийг нэвтрүүлж, итгэмжлэлийг цахимаар хийж байна
Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулах боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн Та https://e.notary.mn/consul/login цахим системд бүртгүүлэн нэвтрэн орж, дараах зааврын дагуу итгэмжлэлээ боловсруулж, тус Консулын хэлтсээр хянуулсны үндсэнд биечлэн ирж, итгэмжлэлдээ гарын үсэг зуран баталгаажуулах, эсвэл гарын үсэг зурсан итгэмжлэлээ шуудангаар илгээж, баталгаажуулах боломж бүрдэх юм.
Систем ашиглахтай холбоотой асууж, лавлах зүйлээ тус Консулын хэлтсийн утас /18610952362/-аар тодруулах боломжтой.
Жич: Тус ЭСЯ уламжлалт хэлбэрээр үйлдсэн итгэмжлэл бус зөвхөн уг системээр үйлдэгдсэн итгэмжлэлийг хүлээн авахыг анхаарна уу.
Төлбөр 75 юань. Бэлэн мөнгө хүлээн авахгүй
Дараах заавруудтай танилцана уу.