Гэрлэлт бүртгүүлэх тухай

2023-02-02


Гэрлэх хос гэрлэлт бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж, ЭСЯ-ны Консулын хэлтэст биечлэн ирж, гэрлэлтээ бүртгүүлнэ.

Үүнд:

  1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг татан авч, бөглөнө. Маягтыг бөглөнө үү.
  2. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өргөдлийг тус тусдаа гаргана. Өргөдөлд гэрийн хаяг, утасны дугаар, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бичин гарын үсэг зурсан байна.
  3. Иргэний үнэмлэх, гадаад паспорт,
  4. Өмнө нь гэрлэж байгаагүй бол энэ тухай лавлагаа, хэрэв гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /эх хувиар/,
  5. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тодорхойлолт
  6. Эрүүл мэндийн шинжилгээ: ДОХ, Сүрьеэ, сэтгэцийн шинжилгээ /сүүлийн 6 сарын дотор хийлгэсэн байна/
  7. Гэрлэлт бүртгүүлэхэд гэрч байлцуулна.
  8. Үйлчилгээний хураамж 70 юань. Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.