Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төв 2022 оны 10 дугаар сард нээгдсэн.
2023-03-17
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төв 2022 оны 10 дугаар сард нээгдсэн.
Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хооронд соёлын төв харилцан байгуулах тухай хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан бөгөөд хилийн чанад дахь Монгол Улсын анхны соёлын төв болсноороо онцлог юм.
Монголын соёл, мэдээллийн төв нь БНХАУ-д Монгол үндэсний соёл, урлагийг сурталчлах, Монгол, Хятад хоорондын соёлын солилцоог бэхжүүлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ хятад иргэд болон Хятад улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын сургууль, гадаадын иргэдэд Монгол Улсыг сурталчлан танилцуулах, мэдээлэл өгөх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна.
Монголын соёл, мэдээллийн төвийн барилгын үндсэн загвар нь нүүдэлчин ард түмний эрт дээр үеэс уламжлагдан ирсэн монгол гэрийн хийц дээр суурилж, гадна талын чимэглэл, дизайныг монгол эмэгтэйн үндэсний гоёл чимэглэлээс санаа авч гаргасан. Уг төв нь 2 давхар, 345 орчим метр квадрат талбайтай, 80-100 хүний багтаамжтай бөгөөд соёл, урлагийн төрөл бүрийн арга хэмжээ, үзэсгэлэн, хурал зөвлөгөөн хийх, мөн хүлээн авалт, зоогийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой.