Төрсний гэрчилгээ авах тухай

2024-09-27


ЭСЯ-ны консулын хэлтэс нь өөрийн тойрогт оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ. Эцэг, эх нь хоёул Монгол Улсын иргэн, эсхүл  эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгэж, гэрчилгээ олгоно.

Төрсний гэрчилгээ авахад дараах материалуудыг бүрдүүлнэ. 

Үүнд:

1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэгийн татан авч бөглөнө. Маягтыг бөглөхөд загварын дагуу бөглөнө үү.
2. Эцэг, эх хоёрын ЭСЯ-нд хандан хүүхэддээ төрсний гэрчилгээ хүссэн өргөдөл
3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар,
4. Хүүхэд төрснийг гэрчилсэн эмнэлгийн бичиг /
Birth certificate/
5. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй тохиолдолд хүүхдийг эхээр нь овоглодог бөгөөд эцгээр нь овоглох хүсэлтэй бол эцэг, эх хамтран Эцэг тогтоох тухай өргөдөл гаргана/
6. Хүүхдийн цээж зураг 1 хувь /3*4 см хэмжээтэй/
7. Үйлчилгээний хураамж 75
 юань. Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.