Боловсрол, соёл шинжлэх ухааны харилцаа
2022-12-28
Боловсрол, соёл шинжлэх ухааны харилцаа
Боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа
2021-2022 оны хичээлийн жилд Хятадын Их, дээд сургуулиудад нийт 6403 оюутан суралцаж байгаагаас 2228 нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна.
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг -жилд 220 орчим тэтгэлэг,
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг -жилд 100 орчим тэтгэлэг /сонгон шалгаруулалтад БСШУСЯ оролцдоггүй/,
Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд 19 хамтын ажиллагааны баримт бичиг байгуулж, нийт 33 гаруй төсөл хамтран хэрэгжүүлээд байна.
2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Монгол, Хятадын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан болсон.
Соёл, хүмүүнлэгийн харилцаа
1994 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан.
2010 оны 5 дугаар сард байгуулсан “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-ийн дагуу 2010 оны 6 дугаар сард Хятадын соёлын төвийг Улаанбаатар хотод байгуулсан. Монголын соёл, мэдээллийн төвийг Бээжин хотноо 2022 oны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан.
2012, 2014, 2015 онуудад Монголын соёлын өдрүүдийг Бээжин хот болон Шаньдун мужийн Жинань хот, ӨМӨЗО-ы Хөххотод, Хятадын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулсан.
ӨМӨЗО-ы соёл, урлагийн байгууллагуудтай танилцах сургалтыг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран 2016 онд зохион байгуулсан.
БНХАУ-ын богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд монголын талын мэргэжилтнүүд соёлын бие бус болон биет өвийн богино хугацааны сургалтад хамрагдсан.
Хятадын кино, дэлгэцийн шилдэг 25 бүтээлийг үнэ төлбөргүй өгч байна.
Сонгодог бүтээлийг орчуулах болон хэвлэх тухай Монгол Улсын Соёлын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хэвлэл мэдээлэл, хэвлэлтийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг талууд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан бөгөөд энэ хүрээнд 5 жилийн хугацаанд харилцан 50-100 сонгодог бүтээлийг харилцан орчуулан хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох юм.
Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийг байгуулж, улмаар анхдугаар хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулсан. Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл нь Монгол, Хятад хоёр улсын ард түмний уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Хүмүүнлэгийн солилцооны хөтөлбөрүүд
- 2015-2019 онд жил бүр хятадын тал Монголын 100 залууг, монголын тал Хятадын 50 залууг тус тус хүлээн авч танилцах аялал зохион байгуулахаар 2014 онд тохиролцон хэрэгжүүлж байна.
- 2015-2019 онд жил бүр Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын 50 төлөөлөгч Хятадад айлчлах,
- 2017-2020 онд Монгол-Хятадын дээд, дунд шатны удирдах албан тушаалтнуудын сургалт хамтран зохион байгуулах зэрэг болно.