ТЯНЬЖИНИЙ ГАДААД ХЭЛНИЙ ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ АНГИЙН ОЮУТНУУД ТУС ЭСЯ-НЫ СОЁЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ
Тяньжиний гадаад хэлний их сургуулийн Ази, Африкийн хэлний дээд сургуулийн монгол хэлний мэргэжлийн багш, оюутан 6-р сарын 16-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Соёл, мэдээллийн төвд зочилж, тус ЭСЯ-ны дипломат ажилтнуудтай ярилцлага хийв.
Тус сургуулийн багш нар монгол хэлний мэргэжлийн одоогийн нөхцөл байдал, монгол хэл, соёлын талаарх хичээл зааж буй туршлагаасаа хуваалцаж, оюутнууд монгол хэл сурч буй сэтгэгдлээ тус тус илэрхийлж, дуу дуулж, шүлэг уншив.
