images

ОЛОН УЛСЫН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

Элчин сайдын яамны мэдээ

2026-06-18

114

Хятадын зохиол, бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, Хятадын болон бусад орнуудын соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн  БНХАУ-ын Засгийн газраас гадаадын зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч нарт олгодог “Тусгай номын шагнал” ( Special Book Awards)-ын 19 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 16-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн “Тусгай номын шагнал”-ыг Монгол Улсаас МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн багш, хятад судлаач, орчуулагч Ш.Эгшиг гардан авлаа. Энэ жилийн хувьд тус шагналыг Монголоос гадна Арабын Нэгдсэн Эмират, Румын, Герман, Узбекистан, Польш зэрэг  12 улсын зохиол, орчуулагч нарт олгосон байна.