МОНГОЛ, ХЯТАДЫН ХАМТАРСАН “ТАЛЫН ТҮНШ-2026” ХЭЭРИЙН СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ, ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургууль 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр ХАЧА-ийн “Зүрх” сургалтын баазад амжилттай явагдаж, өндөрлөлөө.
Сургуулийн нээлт, хаалтын арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, ХАЧА-ийн Умард байлдааны бүсийн Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Тан Хайлинь тэргүүтэй хоёр орны Зэвсэгт хүчний удирдлагууд оролцов.

“Талын түнш-2026” хамтарсан хээрийн сургууль нь хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэх, цэргийн хэргийн мэдлэг, туршлагаа харилцан солилцохын зэрэгцээ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран хамгаалах чадавхаа дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үзүүлснийг талууд онцлон тэмдэглэв.
Хамтарсан хээрийн сургуулийн үеэр хоёр талын уулзалт, соёл, спортын арга хэмжээ, зэвсэглэл техникийн танилцуулга, хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын БХЯ, ЗХЖШ болон БНХАУ-ын БХЯ-ны шагналыг гардуулах зэрэг цуврал арга хэмжээ зохион байгуулагдав.
