ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ 5 дугаар сарын 31-ний өдөр тус Элчин сайдын яам, “Vivace” хөгжмийн боловсролын төв болон Хятадын "Public Diplomacy Network" ТББ-тай хамтран “Бидний эх дэлхий” сэдэвт гар зургийн үзэсгэлэн болон өсвөрийн төгөлдөр хуурчдын тоглолтыг ЭСЯ-ндаа зохион байгуулав.


Уг арга хэмжээнд 5-аас 16 насны Монгол, Хятад болон Бээжин дэх Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл нийт 70 орчим хүүхэд, багачууд оролцож уран бүтээлээ толилууллаа.

