ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ХУА ЧҮНЬ-ИНТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Азийн асуудал хариуцсан дэд сайдаар томилогдсон хатагтай Хуа Чүнь-интай танилцах уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд Н.Энхболд хатагтай Хуа Чүнь-ин Азийн асуудлыг хариуцан ажиллахаар болсонд нь баяр хүргэж, хоёр талын харилцааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтаар Хуа Чүнь-ин хятадын тал хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөгөө онцолж, Элчин сайдын илэрхийлсэн саналуудыг дэмжиж цаашид нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа тэмдэглэв.