images

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГАНЬСҮ МУЖИЙН АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА ШЮЙ ЯНЬЛИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2026-05-01

180

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын Ганьсү мужийн Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Шюй Яньли-г хүлээн авч уулзав. Ганьсү муж нь Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын муж бөгөөд Монгол Улстай, тэр дундаа Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймагтай идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа болохыг хатагтай Шюй Яньли уулзалтын үеэр онцлов. Талууд хоёр талын бодит хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.