images

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН СТРАТЕГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ УЛААНБААТАР ХОТНОО БОЛОВ.

Элчин сайдын яамны мэдээ

2026-02-12

47

Монгол, Хятадын 7 дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Стратегийн яриа хэлэлцээг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун нар ахлан хуралдуулав.

Талууд ээлжит яриа хэлэлцээний хүрээнд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, гадаад бодлогын асуудлаарх байр суурь, олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлууд болон олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Мөн хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хилийн боомт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Түүнчлэн дээд, өндөр түвшинд ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бараалхав.