images

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН САЙД Б.БАТБААТАР БНХАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

Элчин сайдын яамны мэдээ

2026-01-22

311

Байгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатар тэрүүтэй төлөөлөгчид 2026 оны 1 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх айлчлалаа эхлүүлэв.

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад энэ онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын ковенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Айлчлалын хүрээнд сайд Б.Батбаатар БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны сайд, Усны нөөцийн сайд болон бусад албаны хүмүүстэй хоёр талын уулзалт хийх бөгөөд Монгол Улсын уур амьсгалын бодлогыг танилцуулах, хоёр талын болон бүс нутгийн хамтын ажилагааг бэхжүүлэх зорилгоор Бээжин хотоос Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт мэдээлэл өгөх, БНХАУ-ын байгаль орчны чиглэлээр ажилладаг төр хувийн хэвшлийн компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.