АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-Д АЖИЛЛАВ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д 2026 оны 1 дүгээр сарын 14-18-ны хооронд ажлын айлчлал хийв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д айлчлах хүрээнд 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тус улсын Байгалийн нөөцийн сайд Гуан Жи Өү-тэй уулзаж, геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл-хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцов.
Мөн тэрээр энэ сарын 16-ны өдөр Хятадын газрын тос, байгалийн хийн корпорац” ХК-ын ТУЗ-ын дарга Дай Хоулян-тай уулзалт хийв. Уулзалтаар талууд газрын тосны бэлэн бүтээгдэхүүний худалдаа, байгалийн хийн салбар дахь хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ярилцав.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бээжин хотноо Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан “Монголын хөрөнгийн зах зээлийг холбох нь: “Хөрөнгө оруулалт ба уул уурхай” арга хэмжээний нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас 100 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл, Монгол Улсын уул уурхайн салбарын 50 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.
Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж, ган төмөрлөгийн үйлдвэр, автомашин угсрах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.