images

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД БЭЭЖИН ХОТНОО АЖИЛЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2026-01-19

43

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т. Жамбаажамц тэргүүтэй төлөөлөгчид 1 сарын 16-ны өдөр БНХАУ-ын Үнэт цаасны хяналтын хорооны дарга дэд дарга Ли Мин  нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтаар хоёр улсын зохицуулах байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хөрөнгийн захаар дамжуулан хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд идэвхтэй оролцуулах боломжийг нэмэгдүүлэх, Монголын аж ахуйн нэгжүүдийн хувьцааг Хятадын хөрөнгийн биржүүдэд давхар бүртгэлтэй гаргах зэрэг чиглэлээр санал солилцов.

Түүнчлэн 17-ны өдөр БНХАУ-ын Бээжингийн хөрөнгийн биржийн Удирдах зөвлөлийн дарга Лү Сунбинь болон холбогдох албаны удирдлагуудтай биржийн төв байранд уулзалт хийв.  

Уулзалтаар хоёр улсын хөрөнгийн биржийн зохицуулалт, давхар бүртгэлийн боломж, компанийн бондийн зах зээл, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа зэрэгт мэргэжлийн хөрөнгө оруулалчдыг идэвхтэй оролцуулах боломж хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.