“MONGOLIA’S CAPITAL MARKET CONNECTIVITY: BEIJING” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгийн зах зээлтэй холбох, олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах зорилготой “Mongolia’s Capital Market Connectivity: Beijing” арга хэмжээг 2026 оны 1 сарын 16-ны өдөр Бээжин хотноо зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэнд Монгол УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н. Энхболд нар оролцож нээлтийг үг хэлэв.
Энэ үеэр БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо, Бээжингийн хөрөнгийн биржийн удирдлагууд, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудын хооронд ажил хэрэгч уулзалтууд зохион байгуулагдаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, санхүүгийн байгууллагуудын харилцааг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болов.
Монгол, Хятадын мэргэжлийн байгууллагууд, компаниуд хоорондоо холбоо тогтоох, санхүүгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан туршлага солилцох, бодит хамтын ажиллагаа тогтоох уулзалтууд үргэлжилж байна.
