images

МОНГОЛ ОЮУТНУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Элчин сайдын яамны мэдээ

2026-01-16

64

Энэ өдөр Бүх Хятадын Монгол оюутнуудын нэгдсэн холбоо ЭСЯ-тай хамтран Монгол оюутны нэгдсэн чуулга уулзалтыг ЭСЯ-ны Соёл, мэдээллийн төвд танхим болон цахимаар зохион байгууллаа. Уулзалтад Хятадын бусад хот, мужууд дахь Монгол оюутны холбоодын удирдлага, төлөөлөл оролцож нэгдсэн холбооны 2025 оны ажлын тайлан, 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.

ЭСЯ-ны төлөөлөл мөн оролцож, оюутнуудад чиглэсэн зөвлөмж, мэдээлэл өгч асуултад хариулан ярилцлага өрнүүллээ.

Уулзалтын төгсгөлд Нэгдсэн холбоо болон бусад хотуудын холбоод хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.