ЭЛЧИН ЗӨВЛӨХ Г.БУМЦЭНД, БНХАУ-ЫН ГХЯ-НЫ ХИЛ, ДАЛАЙН ХЭРГИЙН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ ЛИ Я-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Г.Бумцэнд, БНХАУ-ын ГХЯ-ны Хил, далайн хэргийн газрын Дэд захирал Ли Я тэргүүтэй төлөөлөгчдийг 12 дугаар сарын 17-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол, Хятадын хилийн асуудлаарх механизмын ажиллагаа, боомтын хамтын ажиллагааны тухай болон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.