ҮНДЭСНИЙ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН СУРТАЛЧЛАХ ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат байгууллагуудад үйлчлэх газар, Бээжин хот дахь татваргүй барааны дэлгүүртэй хамтран Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн сурталчлах олон улсын арга хэмжээг зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Бээжин хотод суугаа 60 орчим ДТГ, Хятадын дотоодын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, сурталчилгааг хийсэн бөгөөд ЭСЯ-аас Могул брендийн ноосон бүтээгдэхүүн, Уран байгаль компанийн ноолууран бүтээгдэхүүн, ЖЕМ компанийн Чингис архи, цагаан идээний дээж зэрэг бүтээгдэхүүнийг сурталчилж, бүтээгдэхүүн борлуулах тасаг нээв.