ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА ЛЮ ХАЙШИН-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Хайшин-тай уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, тэр дундаа улс төрийн намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.