“МОНГОЛ, ХЯТАДЫН МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ ТЕХНИКИЙН II СЕМИНАР” БОЛОВ
БНХАУ-ын Бээжин хотноо “Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” 2025 оны 11 дүгээр сарын 28-нд болж, хоёр улсын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд худалдаа, хүнсний аюулгүй байдал, экспортын зохицуулалтын талаар өргөн хүрээтэй хэлэлцлээ.
Тус арга хэмжээг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Монголын Махны Холбоо ТББ хамтран зохион байгуулав.