images

МОНГОЛ УЛС АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 101 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-11-27

117

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 101 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Хүндэтгэлийн хүлээн авалтад зарим улсын Элчин сайд, дипломат төлөөлөгчид, Шанхай болон Эрээн хотын дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, Бээжин хот дахь төлөөлөгчийн газар болон сурч амьдарч байгаа иргэд, оюутнууд оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Энхболд үг хэлж, уран бүтээлчдийн төлөөлөл урлагийн тоглолт толилууллаа.