images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯНТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-11-19

78

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Москва хотноо уулзалт хийв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тэргүүний хувиар Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай анх удаа уулзаж буйгаараа онцлог байв. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал солилцов.