ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ФОРУМД ОРОЛЦЛОО
Хятадын олон улсын боловсролын 26 дахь удаагийн форум энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр Бээжин хотноо нээлтээ хийлээ.
Уг арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Боловсролын олон улсын солилцооны нийгэмлэг, Өвөр Монголын Их сургуулиас хамтран зохион байгуулсан “Бүс ба Зам”-ын Олон улсын боловсролын солилцооны форум”-д Элчин зөвлөх Г.Бумцэнд оролцож, Монгол Улсын боловсролын салбарын бодлого, үйл ажиллагааны талаар болон хоёр талын явуулж буй боловсролын салбарын хамтын ажиллагааны явцын тухай танилцуулга хийв.
Энэ удаагийн арга хэмжээ нь “Бүс ба Зам”-ын боловсролын шинэ чиг хандлага: нөөцөө хуваалцаж, олон талт хамтын ажиллагаа, хүний нөөцийн инновацид суурилсан хөгжилд шилжих гэсэн үндсэн сэдвийн дор болж, олон улсын боловсролын солилцооны хамтын ажиллагааны платформыг бий болгох, хөгжлийн шинэ арга замыг хамтдаа тодорхойлох боломжийн талаар хэлэлцэх юм.
