УЛААНБААТАР ДАХЬ БРИТИШ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЛАА
“Боловсрол болон карьерын аялал”-ынхаа хүрээнд Улаанбаатар хотын Бритиш Олон улсын сургуулийн ахлах ангийн сурагчид, багш нарын хамт 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бээжин хотноо Элчин Сайдын яаманд зочиллоо.
Энэ өдрийн арга хэмжээнд ЭСЯ-ны дипломатууд оролцож хүүхдүүдэд ажил, мэргэжлийн онцлогийн талаар танилцуулга хийснээс гадна мөн Бээжин хотын Чинхуа Их сургууль, Ардын Их сургууль болон Зам харилцааны Их сургуульд суралцаж буй монгол оюутнууд хүрэлцэн ирж, тус тусын сургуулийн онцлог, өөрсдийн элсэн суралцсан туршлага, анхаарах зүйл болон оюутны амьдралаас хуваалцан чөлөөт ярилцлагыг өрнүүлэв.
Арга хэмжээний үеэр оюутан, сурагчид дуу, хөгжмийн тоглолтынхоо дээжээс хамтран сонирхууллаа.