“9-25” ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
Бээжин хотын Дашин олон улсын нисэх буудал 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсны нээлтээ хийснээс хойш жил бүрийн энэ өдөр аялал жуулчлал, агаарын тээвэр, соёл, олон улсын бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “9-25” олон улсын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирлээ.
Цар тахлаас хойш улам бүр цар хүрээ нь өргөжиж буй уг арга хэмжээ энэ удаа 2025 оны 9 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд болж байгаа ба Дашин олон улсын нисэх буудалтай хамтран ажилладаг гадаадын 40 орчим агаарын тээвэрлэгч болон Дипломат төлөөлөгчийн газрууд, дотоодын 60 орчим иргэний нисэхийн байгууллага, ctrip, qunar зэрэг аялал жуулчлалын цахим платформын төлөөлөл оролцон тус тусын улс орноо сурталчлан таниулж байна.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” компани хамтран соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчлан оролцлоо.
“Хүннү Эйр” компани нь 2013 оноос Хятадын 16 хотод тогтмол болон захиалгат нислэг үйлдэж ирсэн бөгөөд 2019 оноос Бээжин хотын Дашин олон улсын нисэх буудалтай хамтран ажиллаж байна