СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ анхаарал болгоомжгүйгээр буу, сум авч орох тохиолдол гарсаар байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд тус улсын хилээр зэвсэг, сум, хуурамч мөнгөн тэмдэгтийг хууль бусаар нэвтрүүлсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 7 жилээс доошгүй хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо ачаа тээшээ сайтар нягтлан шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна.