МОНГОЛ, ХЯТАДЫН “БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ” БОЛЛОО
Монгол, Хятадын “БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ-2025” Улаанбаатар хотноо 2025 оны 9 дүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Форумын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань нар оролцон үг хэлж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Энхболдын мэндчилгээг зөвлөх Ц.Эрдэнэбаяр уламжиллаа.
“Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ” нь БНХАУ-ын Олон улсын гэрээлэгчдийн нийгэмлэг (CHINCA)-тэй албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр, CHINCA&MNCA форум, үзэсгэлэнг тогтмол зохион байгуулах, барилга байгууламжийн хууль, дүрэм, техникийн стандарт, салбарын хөгжилтэй холбоотой мэдээлэл солилцох, бизнес уулзалтыг идэвхтэй өрнүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, барилгын төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах чиглэлүүдэд хамтран ажиллах боломж бүрдлээ гэж үзэж байна.
Тус форумд БНХАУ-ын томоохон ААН, компаниуд өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, Монгол Улсад өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон төслийн мэдээлэлтэй танилцлаа.