images

МОНГОЛ, ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

Батлан хамгаалах

2025-08-22

39

Энэ 8 дугаар сарын 21-ний өдөр Фашизмын эсрэг Ялалтын Дайны 80 жилийн ойг тохиолдуулан Жанчхүү хотын Жанбэй хошуун дахь Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Түр хамаарагч Г.Бумцэнд, ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөл оролцон амь үрэгдсэн дайчдын бунханд хүндэтгэл үзүүлж, дурсгалын музейг үзэж сонирхов.

Ёслолын арга хэмжээнд хятадын талаас ГХЯ-ны Азийн газар, Евразийн газрын удирдлага, Хөбэй мужийн Намын найрамдлын зөвлөлийн болон Жанчхүү хотын удирдлагын төлөөлөл хүндэтгэл үзүүлэн оролцов.

Зүүн хойд Хятадыг Японы түрэмгийллээс чөлөөлөх дайнд амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг 1957 оны аравдугаар сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд дурсгалын гэрэлт хөшөөнд монголын талын 56, зөвлөлтийн талын 69 дайчдын нэрсийг монгол, орос, хятад хэлээр бичиж мөнхжүүлсэн байдаг.