ОЛОН УЛСЫН РОБОТЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
БНХАУ-ын Бээжин хотноо 2025 оны 8 дугаар сарын 15–19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Robot Challenge” олон улсын роботын тэмцээнд Монголын робот хөгжүүлэлтийн холбоо, Шинэ эрин, Монгол тэмүүлэл, Улаанбаатар хотын 44-р сургууль, Орхон Эмпати, Өмнөговь аймаг, Ханбогд сумын 2-р сургуулийн сурагчдийн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож, нийт 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл буюу 18 медаль хүртэж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.
Тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцож, Монголын баг тамирчид болон бусад орны төлөөлөгчдөд амжилт хүслээ.
Энэ жилийн уралдаанд 42 орны 5,000 гаруй тамирчин өрсөлдөв. Манай улсын баг тамирчид 2018 оноос хойш тав дахь удаагаа оролцож буй бөгөөд “Robot Rugby” төрөлд дөрөв дэх удаагаа түрүүлж, тогтвортой амжилтаа бататгалаа. Шинэ эхлэл олон улсын сургууль 7 сурагч, 1 багш зургаан төрөлд 8 баг, физик, математик, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургууль 8 сурагч, 2 багш, 12 баг дрон кодчилол болон удирдлагатай дроны 2 төрөлд анх удаа амжилттай сайн оролцлоо.
Олон улсын энэхүү роботын тэмцээн анх 2004 онд Австри улсад, 2017 оноос Хятад улсад зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү тэмцээн жилээс жилд өргөжин тэлж, эдүгээ 82 орны тамирчдыг хамарсан дэлхийн хамгийн том хиймэл оюун ухаант роботын тэмцээнүүдийн нэг болон хөгжжээ. 2025 онд “Steel Heart Meets Soul of Melody” (“Ган зүрх уянгын сүнстэй учрахуй”) уриан дор техник, урлагийн хослолыг онцлон зохион байгуулагдлаа.
Монголын багийн медалийн жагсаалт /2025 он/
Сургууль / Багш |
Алт |
Мөнгө |
Хүрэл |
Төрөл |
Монгол тэмүүлэл ОУ-ын сургууль |
4 |
3 |
1 |
Robot Rugby Senior, RC Code Python B (баг, хувь), Mega Sumo Adult |
Шинэ эрин ОУ-ын сургууль |
– |
– |
3 |
Mini Sumo Automat, Lego Unknown Mission, Robot Rugby |
Орхон Эмпати сургууль |
1 |
2 |
– |
Robot Sumo Senior, Robot Sumo Adult, Robot Mini Sumo RC |
Өмнөговь аймаг, Ханбогд сумын 2-р сургууль |
1 |
1 |
– |
Roboboom Straightline Sprint, Mini Sumo RC Automat |
Зохион бүтээгчдийн академи |
– |
1 |
– |
Line Follower Junior |
Улаанбаатар хотын 44-р сургууль |
– |
– |
1 |
Line Follower Junior |