images

МОНГОЛ, ХЯТАДЫН ХҮҮХДҮҮД СОЁЛЫН ДИПЛОМАТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Арга хэмжээ

2025-08-19

85

Монгол, Хятадын хүүхэд, багачуудын соёлын солилцоог өргөжүүлэх зорилгоор Монголын соёл, мэдээллийн төвд 2025 оны наймдугаар сард “Бяцхан дипломатуудыг Монголын соёлтой танилцуулах өдөрлөг” таван удаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээ нь хоёр орны ирээдүй болсон залуу үеийг уламжлалт соёлын өвөөр холбож, харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд энэ удаад БНХАУ-ын Сун Чин Лин сангийн Хүүхэд, залуучуудын төвтэй хамтран зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд Монголын ардын дуу, бүжиг, үндэсний баяр наадам, байгалийн үзэсгэлэнт газар нутгийг танилцуулж, хүүхдүүд өөрийн авьяасаа илэрхийлэн дуу дуулж, бүжиг бүжиглэн, шүлэг уншиж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас хоёр орны найрамдлын бэлгэдэл болгож оролцогч хүүхдэд сертификат гардуулав.

Соёлын дипломат харилцааны нэг хэсэг болсон уг арга хэмжээ нь зөвхөн соёлын төдийгүй хоёр орны хүүхэд, залуучуудын сэтгэлд нөхөрлөлийн гүүр болж байдгаараа онцлогтой юм. Монголын соёл, мэдээллийн төвөөс 2025 онд хүүхэд, залуучуудын соёлын солилцоог дэмжих хүрээнд нийт 25 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ нь Монгол, Хятадын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.