ЭЛЧИН ЗӨВЛӨХ Г.БУМЦЭНД ЛЯОНИН МУЖИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, дэд тэргүүн Г.Бумцэнд 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Ляонин мужийн Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга хатагтай Луо Литэй уулзав. Уулзалтын үеэр хоёр тал орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлж, бодит хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар санал солилцов.