images

"МОНГОЛ-ХЯТАДЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭКСПО"-Г ЗАРЛАХ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛОВ.

Элчин сайдын яамны мэдээ

2025-07-31

136

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Худалдааны яаманд хэвлэлийн бага хурал хийж, “Монгол-Хятадын ЭКСПО”-г зохион байгуулах болсноо зарлав. 

Тус ЭКСПО нь хоёр улсын Засгийн газар хамтран зохион байгуулдаг хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал хамтарсан арга хэмжээ төдийгүй олон улсын худалдааны үзэсгэлэн юм. Энэ удаагийн ЭКСПО ӨМӨЗО-ны Хөх хотод 8 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулъя" уриан дор болно.  

Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Ян Дун, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Ян Жин нар оролцож, ЭКСПО-ны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.