images

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР БЭЭЖИН ХОТЫН ДАРГА ИНЬ ЮН-ТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-07-28

165

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотын дарга Инь Юн-тай уулзав. Талууд хотуудад тулгамдаж буй агаарын бохирдол, гамшгийн эрсдэлээс хамгаалах, тэмцэх, авто замын түгжрэлийг бууруулах, дагавар хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт зэрэг асуудлаар санал солилцов.