ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 3-ны өдөр хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд арга хэмжээг нээн үг хэлж, хүрэлцэн ирсэн зочдод хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн Гадаад хэргийн дэд сайд Сунь Вэйдун хүндэтгэн оролцож, ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлэв.
Уг арга хэмжээнд БНХАУ-ын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, Монгол Оюутны холбоо, манай иргэдийн төлөөлөл болон Бээжин хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн зэрэг нийт 400 гаруй зочид, төлөөлөгчид үүний дотор 45 улсын элчин сайд оролцлоо.