ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД НОМЫН БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ЭСЯ-наас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа, Монголын номын баярын санаачлагч, зохион байгуулагч “Номын ертөнц” сэтгүүлийн эрхлэгч Б.Сувд нартай хамтран Бээжин хотноо суралцаж буй оюутан, судлаач, мөн ажиллаж, амьдардаг Монгол иргэддээ зориулан номын өдөрлөг, зохиолч уншигчдын уулзалт арга хэмжээг зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, “Либро сувд” утга зохиолын агентлаг, “Нэпко”, “Бэрх”, МУИС, “Забесс”, “Ангир” зэрэг хэвлэлийн газруудын төлөөлөл оролцож халуун дулаан яриа өрнүүлэн, яруу найраг, уран бүтээлийн дээжээс толилууллаа.