ХХЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА БӨГӨӨД ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Н.ГАНБОЛД БНХАУ-Д АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 06 дугаар сарын 02-ны өдөр ХХЕГ-ын төлөөлөгчдийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, Монгол, Хятадын хилчдийн харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв.
Мөн Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штаб, ОХУ-ын ХАБА-ны Хилийн албаны төлөөлөгчдийн ажлын хэсгийн уулзалтыг 06 дугаар сарын 03-ны өдөр Бээжин хотноо зохион байгууллаа.
Талууд Монгол, Хятад, Оросын хилийн дэглэмийн биелэлтийг сахиулах, гурван талт хамтын ажиллагаа, Монгол-Хятад, Монгол-Орос, Хятад-Орос улсын хил хамгаалалтын чиглэлээр санал солилцон, уулзалтын протокол байгуулав.