images

ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-04-24

32

Энэ өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Г.Бумцэнд Хятадын Олон улсын хөгжлийн төвд зочлон тус төвийн дэд дарга Жан Жинтай уулзаж, хөгжлийн бодлого, хөгжлийн стратегийн уялдаа холбоо, чадвар хөгжүүлэх хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр санал солилцов.

Тус төв нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн харьяа байгууллага бөгөөд дэлхийн хөгжил болон хөгжлийн туршлага хуваалцахад чиглэсэн үндэсний хэмжээний бодлогын судалгааны байгууллага юм.