ЭЛЧИН ЗӨВЛӨХ Г.БУМЦЭНД ДЭЛХИЙН НЭМYY ӨРТГИЙН СҮЛЖЭЭНИЙ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ ИНЬ ШЯОПӨНТЭЙ УУЛЗАВ.
Элчин зөвлөх Г.Бумцэнд 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-ын Олон Улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийн дэргэдэх Дэлхийн нэмүү өртгийн сүлжээний /Global Value Chain/ судалгааны хүрээлэнгийн захирал Инь Шяопөнтэй уулзав. Уулзалтаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, нэмүү өртгийн сүлжээний хамтын ажиллагаа, судалгааны хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.