images

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА /АPSCO/-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЗЯН ХУЙ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-04-08

68

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллага /АPSCO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зян Хуйтэй уулзав. Уулзалтаар талууд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа сансрын салбарын тусламжтайгаар эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчныг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь 2008 онд албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлсэн НҮБ-д бүртгэлтэй засгийн газар хоорондын сансрын хамтын ажиллагааны чиглэлийн олон улсын байгууллага бөгөөд манай улс гишүүнээр нэгдэн орж, идэвхтэй хамтран ажиллаж байна. Тус байгууллага /АPSCO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зян Хуй нь энэ оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс үүрэгт ажилдаа орсон бөгөөд цаашид гишүүн орнуудын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан  хамтын  ажиллагаагаа явуулахаа илэрхийлэв.