ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ЭЛЧИН САЙД ЖАН ЖЮНЬТЭЙ УУЛЗАВ
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр энэ сарын 26-ны өдөр Хайнань мужийн Боаод болж буй “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2025 оны жилийн уулзалтад оролцох үеэр Азийн төлөөх Боао форумын Нарийн бичгийн дарга, Элчин сайд Жан Жюньтэй уулзав.
Уулзалтаар Л.Гантөмөр сайд, Азийн төлөөх Боао чуулга уулзалт нь Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг бий болгоход чухал хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монголын бизнес эрхлэгчдийг форумын жилийн чуулга уулзалтад идэвхтэй оролцуулж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээ илэрхийлэв.
Жан Жюнь Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр оролцож буйд талархал илэрхийлж, Монгол Улсыг форумын үүсгэн байгуулагч орны хувьд өндөр ач холбогдол өгч, дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.