images

ТЭРГҮҮН ШАДАР САЙД Л.ГАНТӨМӨР БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН ОРЛОГЧ ДИН ШЮЭШЯНТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-03-27

43

​Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийг дагалдан Элчин сайд Н.Энхболд 2025 оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Хайнань мужийн Боаод болж буй “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2025 оны жилийн уулзалтад оролцож байна. Энэ удаагийн уулзалт “Дэлхий ертөнцийн хувьсан өөрчлөлтөд Азийн ирээдүйг хамтдаа цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
 
​Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшянтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологийн паркийн талаар санал солилцов.