Элчин зөвлөх Г.Бумцэнд Ниншя хотон үндэстний өөртөө засах орны төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Энэ өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Г.Бумцэнд Ниншя хотон үндэстний өөртөө засах орны Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дэд дарга Фан Хуафөнийг хүлээн авч уулзав.
Талууд хоёр талын орон нутаг хоорондын харилцаа, тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон хөгжил, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээрх бодит хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд хөгжүүлэх талаар санал солилцов.