ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЛУН ЖӨҮ-ТЭЙ УУЛЗАВ.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Лун Жөү-тэй уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд консулын харилцаа чухал ач холбогдолтойг онцлоод, консулын харилцаа, иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.