images

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ӨДРИЙН ХҮЛЭЭН АВАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Батлан хамгаалах

2025-03-18

62

Дэлийн цэрэг-Монгол цэрэг брендийг сурталчлах, Орчин цагийн Зэвсэгт Хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан ЭСЯ-нд Зэвсэгт хүчний баярын хүлээн авалтыг 3 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулав. Хүлээн авалтад Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хүндэт зочид, БНХАУ-ын зарим төрийн байгууллагын төлөөлөл, Бээжинд суугаа Батлан хамгаалахын атташе нар, зарим олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 150 орчим зочид хүрэлцэн ирэв. 

Элчин сайд Н.Энхболд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлж хэлсэн үгэндээ, Монгол улсын түүх Монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд Хүннү гүрнээс улбаатай Монгол Цэргийн дайчин уламжлал энэ жил орчин цагийн Зэвсэгт хүчний тогтолцоонд шилжсэний 104 жилийн ойтойгоо золгож буйг онцолж, найрсаг, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай Монгол-БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Батлан хамгаалах, Цэргийн харилцааг хөгжүүлэхэд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсны хувьд бүх талаар хичээнгүйлэн дэмжин ажиллахаа илэрхийлж, Бээжинд суугаа бусад орны Батлан хамгаалахын атташе нарт хандан хоёр талт болон олон талт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд тэдгээрийн оруулж буй хувь нэмэрт дахин талархал илэрхийлж, ЭСЯ, Батлан хамгаалахын атташегийн алба хамтран ажиллахад үргэлж нээлттэйг онцлон тэмдэглэв.

Арга хэмжээнд ЭСЯ-тай хамтран ажилладаг зарим албан байгууллагын төлөөлөл болон БНХАУ-ын  ҮБХИС болон бусад цэргийн их, дээд сургуулийн ахлах түвшний дамжаанд суралцаж буй зарим офицерууд хүрэлцэн ирэв.