ЭЛЧИН ЗӨВЛӨХ Г.БУМЦЭНД БYХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДЭД ДАРГА ЖАН ВЭЙТЭЙ УУЛЗАВ
Элчин зөвлөх Г.Бумцэнд 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр БХАТИХ-ын Байнгын хорооны Гадаад харилцааны газрын дэд дарга Жан Вэйтэй уулзаж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа болон хоёр талын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлалын талаар санал солилцов.