images

МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД IX УДААГИЙН АЗИЙН ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДАМД ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Элчин сайдын яамны мэдээ

2025-02-11

106

БНХАУ-ын Харбин хотноо 2025 оны хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд Азийн өвлийн спортын IX наадам болж байгаа билээ. Энэ удаагийн спортын наадамд 34 орны 1,275 тамирчин 6 спортын 11 төрлөөр 64 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөж байна. Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор дөрвөн жилд нэг удаа болдог уг наадамд Монгол Улсын баг тамирчид тэшүүр, шорт трейк, уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, биатлон, уран гулгалт гэсэн 4 спортын, 7 төрлөөр 35 тамирчин оролцож байна.

Энэ удаагийн наадамд Монгол Улсын кёрлингийн баг тамирчид анх удаагаа Азийн өвлийн наадамд өрсөлдөж буйгаараа онцлог болж байна. Энэ удаагийн наадамд оролцож буй Монголын төлөөлөгчдийн ахлагчаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан ажиллаж байна.