images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ТУСЛАХ САЙД ЖАО ШЫТУНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-01-23

86

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын туслах сайд Жао Шытуныг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Хятад хоёр улсын найрсаг харилцаанд улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хоёр талын харилцаа идэвхтэй өрнөснийг тэмдэглээд талуудын 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ болон бусад асуудлаар ярилцав.